FIBO CLOUD Education Center

Түгээмэл хэрэглэгддэг AWS, Docker, Kubernetes, Linux, Virtualization болон бусад чухал технологиудаар дагнасан сургалт
slid-banner
title-logo

Сургалтууд


Манай баг 2017 оноос хойш дэлхийд хамгийн эрэлттэй клауд технологиудаар дагнан бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Бодит туршлагад үндэслэн Монголын нөхцөлд хэрхэн ашиглагддаг талаар баталгаажсан хөтөлбөрийн дагуу тогтмол сургалт болон консалтинг үйлчилгээ явуулж байна.

Сургалтын нэрНийт цагҮнэЭхлэх
1Docker + Kubernetes essentials сургалт30 цаг3,000,000₮-
2Cloud computing + AWS associate сургалт30 цаг2,500,000₮-
3Fullstack веб хөгжүүлэлт (ReactJS, NoSQL, RDBMS, Node, Golang, Docker, CI/CD etc...)Хуваарь болон хөтөлбөр боловсруулагдаж байна. Тун удахгүй бэлэн болно.
4System administrator (Linux, Virtualization, Networking, Automation, Disaster recovery)Хуваарь болон хөтөлбөр боловсруулагдаж байна. Тун удахгүй бэлэн болно.
5Web 3.0 хөгжүүлэлт (Blockchain, Smart contract, Deployment, Frontend)Хуваарь болон хөтөлбөр боловсруулагдаж байна. Тун удахгүй бэлэн болно.
title-logo

Түгээмэл асуулт хариулт


Сургалт хэр үр дүнтэй байдаг вэ?


Сургалтын агуулга, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор суралцагчдаасаа Anonymous санал авч тогтмол сайжруулсаар ирсэн. Мөн ахлах ажилтнуудаас авсан саналын үр дүнд манайд суралцсан инженерүүдийн ур чадвар, эрмэлзэл эрс сайжирсан.

Сургалт ямар хэлбэрээр явагдах вэ?


Онол, туршилт болон гэрийн даалгавраас бүрдэнэ. Бодитоор турших, өөрөө хийж үзэх таскуудтай.

Ямар багш нар заах вэ?


AWS, Kubernetes, Docker, Linux технологиуд дээр багадаа 3+ жил ажилласан, мэргэжлийн сертификатуудыг эзэмшиж, бодит асуудлуудыг шийдвэрлэсэн туршлагатай инженер багш нар баталгаажсан хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулна.

Яагаад манай сургалтыг сонгодог вэ?


Дан ганц сертификатын түвшний мэдлэгээс гадна клауд технологийн үндсэн мөн чанар, бодит хэрэглээ, ялангуяа Монголын нөхцөлд бодит хөгжүүлэлт хийхэд тулгардаг нийтлэг ойлголтуудыг мэдэж, мөн өөрийн гараар хэрэгжүүлж үзсэн ОНОЛ + ПРАКТИК хосолсон инженер болох боломжтой. Олон төрлийн системийг клауд архитектур лүү хөрвүүлж, тохиргоо хөгжүүлэлтийг удирдан явуулах чадамжтай болно. Хөтөлбөрийн гарчиг, агуулга дээр бичсэнээс илүү их зүйл сурсан гэдэг санал их бичигддэг. Энэ чиглэлээр бид маргаангүй шилдэг нь 😎

Хэр удаан үргэлжлэх вэ?


7 хоногт 3-4 удаа ажлын бус цагаар орно. Сургалт 3 долоо хоног үргэлжилнэ.

title-logo

Суралцагчид


title-logo

Сурагчдын сэтгэгдэл


title-logo

Багш нар


Манай баг 2017 оноос хойш Монгол улсад клауд чиглэлээр дагнан үйл явуулж буй бөгөөд энэ хугацаанд AWS, Kubernetes, Openstack, Private болон Hybrid cloud-н 40 гаран төсөл дээр ажилласан туршлагатай баг бүрэлдэхүүнтэй.

  1. Клауд шийдэл дээр тулгуурлаж Үндэсний Дата Төв, Айтүүлс ХК, СЭЗИС, Дата банк, Иклиник гэх мэт өндөр ачаалал авдаг системүүдийн архитектур шийдлийг боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд нийтдээ 300 орчим физик серверүүд дээр ажилласан туршлагатай.
  2. Мөн бид энэ хугацаанд давтагдаагүй тоогоор 2,000+ инженерт клаудын талаар сургалт, лекц хийсэн бөгөөд 10 байгууллагад клаудын сургалт орсон байна.
  3. Бид ОУ-н чанартай AWS, Google Cloud, Kubernetes, Red Hat Linux, OpenStack клауд сертификаттай инженерийн тоогоор дотооддоо тэргүүлдэг.
  4. Практик туршлагын хувьд бидний ажилладаг бүх төсөл клауд суурьтай, Cutting-edge технологиуд дээр суурилсан стандартын дагуу явагддаг юм.
  5. Amazon Web Services компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, партнер компани бөгөөд стандартын дагуу AWS сургалт явуулдаг.
  6. Cloud Native Computing Foundation буюу Kubernetes-н албан ёсны шийдэл нийлүүлэгч бөгөөд стандартын дагуу Kubernetes сургалт явуулдаг.

Бид суралцагчиддаа сертификат авах түвшний мэдлэгийг АМЛАХ бөгөөд шалгалтын бэлтгэлийг мөн удирдаж чиглүүлнэ. Дан ганц сертификатын мэдлэгээс гадна Монголд бодит хэрэглээ талаас бий болох онцлог, бодит туршлагыг агуулгадаа багтаахаас гадна Клауд буюу түүний дотор Тооцоолон бодох, Виртуалчлал, Өгөгдөл хадгалалт, Сүлжээ болон бизнесийн хүрээг хамарсан өргөн мэдлэгийг нэг дор, богино хугацаанд мэргэжлийн түвшинд олгох юм.

dot
Клауд шилжилт гэдэг нь дан ганц серверээ зөөж байршуулахын нэр биш cloud-native сервисүүдийг яаж зөв зохион байгуулахад оршино.
profile
Н. Ганжигүүр
AWS Certified Solutions Architect Professional
AWS Certified Developer Associate
Google Certified Cloud Engineer
Cisco Certified Network Associate