FIBO CLOUD Education Center

Үүлэн технологийн Чадварлаг инженерүүдийг бэлтгэнэ
AWS, Docker, Kubernetes, Serverless, Linux, Google Cloud...
slid-banner
title-logo

Сургалтууд


Манай баг 3 жилийн хугацаанд амжилттай туршсан хөтөлбөрийг Монгол инженерүүддээ мэдлэг болгон түгээж байна.

AWS Solutions Architect Associate
AWS Solutions Architect Associate сургалт нь AWS-н дийлэнх үйлчилгээ болон тэдгээрийн бодит хэрэглээ бүхий цогц хөтөлбөрийг багтаасан болно. AWS орчин хамгийн найдвартай ажиллагаа бүхий архитектурыг хамгийн бага зардлаар зохион байгуулах мэдлэгийг практик дасгалд суурилан олж авах бөгөөд цаашлаад үүлэн технологийн суурь ойлголтуудыг энэхүү хичээлд агуулснаар онцлогтой. Орчин үеийн технологийн хөгжлийн гол цөм болох үүлэн технологийг цэгцтэй зөв ойлгох сонирхолтой инженер, IT-н ажилтнуудад зориулсан бөгөөд тооцоолол, тасалдалгүй ажиллагаа, өгөгдөл хадгалалт, сүлжээ, програм хөгжүүлэлт, DevOps гэх мэт өргөн ойлголтуудыг хамруулав.
Энэхүү сургалтанд сууснаар та AWS Certified Solutions Architect сертификатын шалгалтанд тэнцэх хэмжээний мэдлэгтэй болно. Мөн Монголын орчинд AWS-г хэрхэн зөв хэрэглэх, үүлэн технологийг бизнестээ хэрхэн үр ашигтай нэвтрүүлэх цогц мэдлэгийг бий болгоно.
Нийт цаг: 40 цаг + Шалгалтын бэлтгэл

Хэнд зориулагдсан: Програм хөгжүүлэгч | Системийн админ | Системийн архитектор

    Хөтөлбөр
  • Үүлэн технологи болон AWS-н тухай. AWS хэрэглээ болон сертификат
  • Identity Access Management
  • EC2 - IaaS, Computing
  • EBS - Volume
  • S3 - Object storage
  • Databases
  • Caching methodology
  • DNS - Route 53
  • Networking - VPC
  • Content delivery - CloudFront
  • High Availability - Load Balancer
  • Decoupling
  • Serverless technology
  • Cloud security
  • Container technology
  • Operation & Deployment
  • Monitoring the cloud
  • Account management
  • Disaster recovery & Migration
  • Other services
  • Solutions architecting
  • Cracking the exam
AWS Cloud Practictioner
AWS Cloud Practitioner нь орчин үеийн клауд технологийн үндсэн мөн чанар болон техник, бизнес талаас гүнзгий ойлгоход зориулагдсан. Орчин үеийн бизнесүүд клауд шилжилтийг хийх нь тодорхой зүйл бөгөөд яг яагаад уг шилжилтийг хийх шалтгаан, түүний давуу талуудыг бодит туршилт дээр тулгуурлан заах юм. Байгууллагын бүх төрлийн IT болон бизнесийн ажилтнуудад зориулсан бөгөөд тооцоолол, тасалдалгүй ажиллагаа, өгөгдөл хадгалалт, сүлжээ, програм хөгжүүлэлт, DevOps гэх мэт өргөн ойлголтуудыг хамруулав.
Энэхүү сургалтад сууснаар та AWS Cloud Practitioner сертификатын шалгалтад тэнцэх хэмжээний мэдлэгтэй болно. Мөн Монголын орчинд AWS-г хэрхэн зөв хэрэглэх, үүлэн технологийг бизнестээ хэрхэн үр ашигтай нэвтрүүлэх ерөнхий мэдлэгийг бий болгоно.
Нийт цаг: 25 цаг + Шалгалтын бэлтгэл

Хэнд зориулагдсан: Програм хөгжүүлэгч | Системийн шинжээч | Бизнес хөгжүүлэгч

    Хөтөлбөр
  • Үүлэн технологи болон AWS-н тухай. AWS хэрэглээ болон сертификат
  • AWS үндсэн сервесүүд, дэд бүтэц болон архитектур
  • AWS Global infrastructure, Account, IAM
  • AWS Storage
  • AWS Compute
  • AWS Networking
  • AWS Content Delivery Network
  • AWS Domain Name System
  • AWS Monitoring, Logging and Notifications
  • AWS Database Services
  • AWS Load Balancer and Auto-scaling
  • AWS Billing, Pricing and Support
  • AWS Security and Compliance
  • Cracking the exam
Complete Serverless
AWS Complete Serverless сургалт орчин үед хамгийн их эрэлттэй байгаа Serverless технологийг ойлгох, өөрийн Use case-д тааруулан зохиомжлоход тань туслах сургалт юм. Дэлхийд томоохонд тооцогдох системийн Serverless архитектурт шилжсэнээр системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, технологид зарцуулдаг зардлыг эрс багасгаж байна. AWS орчинд хамгийн найдвартай ажиллагаа бүхий Serverless архитектурыг хамгийн бага зардлаар зохион байгуулах мэдлэгийг илүү практик суурилан олж авах бөгөөд цаашлаад үүлэн технологийн суурь ойлголтуудыг мөн бодит жишээ дээр тулгарсан асуудлуудыг шийдэх шийдлийг багтааснаараа энэхүү хичээл онцлогтой юм.
Энэхүү сургалтад сууснаар Serverless программыг 0-с эхлэн хийж сурна.
Нийт цаг: 40 цаг

Хэнд зориулагдсан: Програм хөгжүүлэгч | Мобайл хөгжүүлэгч | Системийн архитектор

    Хөтөлбөр
  • Introduction, Environment setup
  • Serverless Architecture, Use case
  • Monitoring, Logging and Role Management
  • Lambda
  • API Gateway
  • DynamoDB
  • Object Storage
  • Serverless Framework & CI/CD
  • SQS, SNS
  • AWS Step Function
  • GraphQL
  • Authentication
  • Amplify
  • Demo Project
Certified Kubernetes Administrator
Certified Kubernetes Administrator сургалт нь үүлэн технологийн орчинд хамгийн чухал ойлголт болох контейнер технологийн ахисан түвшний мэдлэг болон микросервис архитектурыг бодит туршлага дээр тулгуурлан заах ба олон контэйнэрийг удирдах зориулалттай орчин үеийн хамгийн хүчирхэг систем болох Kubernetes-г хэрхэн ажилладаг, түүний архитектур, ажиллагааны бүтэц, сүлжээ, өгөгдөл хадгалалт, линүкс контейнер болон kernel зэргийн талаарх мэдлэгийг цэгцтэй олгоно.
Энэхүү сургалтад сууснаар та CKA шалгалтад тэнцэх хэмжээний мэдлэгтэй болж өөрийн Kubernetes cluster хариуцаж ажиллах чадвартай болно.
Нийт цаг: 40 цаг + Шалгалтын бэлтгэл

Хэнд зориулагдсан: Системийн инженер | DevOps инженер | Системийн архитектор

    Хөтөлбөр
  • Introduction & Container Technology Overview
  • Kubernetes Architecture and Core Concepts
  • Workloads and Scheduling
  • Monitoring and Logging
  • Application Deployment
  • Managing the Kubernetes Cluster
  • Securing the Kubernetes Cluster
  • Storage
  • Cluster Communication
  • Installing Kubernetes using kubeadm
  • Troubleshooting
  • Additional Topics
  • Cracking the Exam
Certified Kubernetes Application Developer
Certified Kubernetes Application Developer сургалт нь үүлэн технологийн орчинд хамгийн чухал ойлголт болох контейнер технологийн ахисан түвшний мэдлэг болон микросервис архитектурыг бодит туршлага дээр тулгуурлан заах ба олон контэйнэрийг удирдах зориулалттай орчин үеийн хамгийн хүчирхэг систем болох Kubernetes-г хэрхэн ажилладаг, хөгжүүлсэн програмаа kubernetes дээр найдвартай ажиллагааг хангахаар загварчлах, тохируулах болон ажиллуулах чадварыг олгохоос гадна Linux Foundation-ы CKAD сертификатын шалгалтад тэнцэх хэмжээний мэдлэгтэй болно.
Нийт цаг: 40 цаг + Шалгалтын бэлтгэл

Хэнд зориулагдсан: Програм хөгжүүлэгч | Системийн инженер | DevOps инженер

    Хөтөлбөр
  • Introducation
  • Core Concepts
  • Configuration
  • Multi-Container Pods
  • Observability
  • Pod Design
  • Services & Networking
  • State Persistence
  • Cracking the exam
title-logo

Давуу тал


stay-connected

Туршлага


3 жилийн хугацаанд 20+ сертификаттай инженерүүдийг амжилттай бэлтгэсэн туршигдсан хөтөлбөр.

stay-connected

Баг


40+ клауд төсөл дээр ажилласан туршлагатай инженерийн баг бүрэлдэхүүн хичээлийг удирдана.

stay-connected

Сертификат


Үүлэн технологи сонирхогчдыг өргөжүүлэх зорилгоор сертификат автал нь сургана.

stay-connected

Монголд анхдагч


Монголд клауд чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж буй цор ганц компани бөгөөд AWS-н албан ёсны партнер юм.

title-logo

Суралцагчид


title-logo

Багш нар


Манай баг 2017 оноос хойш Монгол улсад клауд чиглэлээр дагнан үйл явуулж буй бөгөөд энэ хугацаанд AWS, Kubernetes, Openstack, Private болон Hybrid cloud-н 40 гаран төсөл дээр ажилласан туршлагатай баг бүрэлдэхүүнтэй.

  1. Клауд шийдэл дээр тулгуурлаж Үндэсний Дата Төв, Айтүүлс ХК, СЭЗИС, Дата банк, Иклиник гэх мэт өндөр ачаалал авдаг системүүдийн архитектур шийдлийг боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд нийтдээ 300 орчим физик серверүүд дээр ажилласан туршлагатай.
  2. Мөн бид энэ хугацаанд давтагдаагүй тоогоор 2,000+ инженерт клаудын талаар сургалт, лекц хийсэн бөгөөд 10 байгууллагад клаудын сургалт орсон байна.
  3. Бид ОУ-н чанартай AWS, Google Cloud, Kubernetes, Red Hat Linux, OpenStack клауд сертификаттай инженерийн тоогоор дотооддоо тэргүүлдэг.
  4. Практик туршлагын хувьд бидний ажилладаг бүх төсөл клауд суурьтай, Cutting-edge технологиуд дээр суурилсан стандартын дагуу явагддаг юм.
  5. Amazon Web Services компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, партнер компани бөгөөд стандартын дагуу AWS сургалт явуулдаг.
  6. Cloud Native Computing Foundation буюу Kubernetes-н албан ёсны шийдэл нийлүүлэгч бөгөөд стандартын дагуу Kubernetes сургалт явуулдаг.

Бид суралцагчиддаа сертификат авах түвшний мэдлэгийг АМЛАХ бөгөөд шалгалтын бэлтгэлийг мөн удирдаж чиглүүлнэ. Дан ганц сертификатын мэдлэгээс гадна Монголд бодит хэрэглээ талаас бий болох онцлог, бодит туршлагыг агуулгадаа багтаахаас гадна Клауд буюу түүний дотор Тооцоолон бодох, Виртуалчлал, Өгөгдөл хадгалалт, Сүлжээ болон бизнесийн хүрээг хамарсан өргөн мэдлэгийг нэг дор, богино хугацаанд мэргэжлийн түвшинд олгох юм.

dot
Клауд шилжилт гэдэг нь дан ганц серверээ зөөж байршуулахын нэр биш cloud-native сервисүүдийг яаж зөв зохион байгуулахад оршино.
profile
Н. Ганжигүүр
AWS Certified Solutions Architect Professional
AWS Certified Developer Associate
Google Certified Cloud Engineer
Cisco Certified Network Associate